COP17-ын Ногоон бүсэд “Тогтвортой, ногоон дадлын өдөр” үргэлжилж байна

COP17-ын Ногоон бүсэд “Тогтвортой, ногоон дадлын өдөр” үргэлжилж байна

COP17-ын Ногоон бүсийн үйл ажиллагаа өнөөдөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна.

Энэ өдрийн хүрээнд байгальд ээлтэй хэрэглээ, тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай амьдралын хэв маягийг газрын доройтол, цөлжилтийг бууруулах, экосистемийг сэргээх бодит шийдэлтэй холбон хэлэлцэж байна. Өглөөний хөтөлбөрөөр бэлчээр дэх харь, түрэмгий ургамлын тархалт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хотын загвар, нийлүүлэлтийн сүлжээн дэх аюултай химийн бодисын хэрэглээг бууруулах шийдлүүдийг танилцууллаа.

Мөн “Vision Gobi”, “Тэмүүлэл ногоон хот” зэрэг төслийн танилцуулга болж, газрын доройтлыг саармагжуулах, экосистемийг сэргээх, хуурай бүс нутгийг ногооруулах шинэ технологи, мал аж ахуйн цэвэр технологийн талаар хэлэлцэж байна. Үдээс хойш ойн тогтвортой менежмент, уурхайн газрын нөхөн сэргээлт, хог хаягдлыг ангилан ялгах, бэлчээрийн хамтын менежмент зэрэг асуудлыг хөндөнө. Харин оройн хөтөлбөрөөр хуванцар хог хаягдлыг ангилан цуглуулах, дахин боловсруулах, хөрс, усны бохирдлыг бууруулах технологи болон байгаль орчны шалтгаант шилжин суурьшигчдын эрх зүйн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.