"Битгий давар" лоозон барьсан залуусыг суллахыг шаардаж ХЗДХ-ийн яаманд шаардлага хүргүүлэв

"Битгий давар" лоозон барьсан залуусыг суллахыг шаардаж ХЗДХ-ийн яаманд шаардлага хүргүүлэв

Өнөөдөр өглөө Улаанбаатар хотын гол зам дагуу залуус “Битгий давар” гэх лоозон барьж эрх баригчдад дуу хоолойгоо хүргэсан. Тодруулбал, тэд сүүлийн дөрвөн жилд болж өрнөсөн ЖДҮХС-ийн зээл, 60 тэрбум зэрэг эрх баригчдын нэр холбогдсон гэмт хэргүүдийг мартаагүй “Бидэнд санах ой бий” гэсэн утгатай лоозон барьж зогссон юм.

Харин залуучуудын энэхүү үйлдлийг Цагдаагийн байгууллагаас зогсоож, эдгээр залуусыг саатуулсан юм. Нийт 80 гаруй залуу саатуулагдаад байна.

Эдгээр залуусыг суллахыг шаардаж "Машинтай жагсагчид"-ын тэргүүн Б.Цэгмид яг одоо Хууль зүйн яаман дотор эсэргүүцэл илэрхийлээд байна.

Тэрбээр "Үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг баривчилж болохгүй. Эдгээр залуусыг яаралтай сулла. Суллахыг шаардсан шаардлагыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гарч ирж ав" гэлээ. 

Хууль зүйн яамнаас цайны цагийн дараа шаардлагыг хүлээж авна гэдэг тайлбарбг хэлээд байгаа юм. 

      




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө