Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Соронзонг нөхөр Н.Лүндэндорж, дүү Ж.Содбилэг нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хэргээр ажлаас нь чөлөөлж байсан билээ. Харин тэрбээр энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ч шүүхээс түүний гомдлыг хангаагүй байдаг.
Тэгвэл Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Соронзон нь "Imperial Italian School"-ийн “Зөвлөх багш”-аар уригдан ажиллахаар болжээ. Энэ талаар тухайн сургуулиас "Боловсрол судлалын ухааны доктор (PhD), Оросын Холбооны Улсын болон Монгол Улсын Гавьяат багш, Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан нэр хүндтэй эрхэм Ж.Соронзон багш маань "Imperial Italian School"-ийн “ЗӨВЛӨХ БАГШ” -аар уригдан ажиллахаар боллоо" хэмээн мэдээлжээ.