СУРВАЛЖИЛГА: С.Сүрэнжавынх нарнаас хуримтлуулсан 600 орчим кВт эрчим хүчээр өөрийн сууцаа хангаж, илүүдэл тогоо төвийн шугам руу худалддаг

СУРВАЛЖИЛГА: С.Сүрэнжавынх нарнаас хуримтлуулсан 600 орчим кВт эрчим хүчээр өөрийн сууцаа хангаж, илүүдэл тогоо төвийн шугам руу худалддаг

Нарны эрчим хүч нь нарны цацрагийг ашиглахад суурилсан алтернатив буюу өөр нэг аргаар авах эрчим хүчний нэг хэлбэр юм. Нарны эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нарыг ашигладаг бөгөөд байгаль орчинд ээлтэй, өөрөөр хэлбэл идэвхтэй ашиглалтын үед хортой хаягдал үүсгэдэггүй гэдгээрээ онцлог байдаг. Тэгвэл энэхүү байгальд ээлтэй аргыг өөрийн амины орон сууцдаа ашиглан цахилгаанаа бүрэн шийдэхээс гадна илүүдэл гарсан тогоо төвийн шугам руу нийлүүлж, худалддаг С.Сүрэнжавынхаас энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ. 

ВИДЕО:

-"ӨВЛИЙН УЛИРАЛД 800 МЯНГАН ТӨГРӨГ ТОГОНД ТӨЛДӨГ БАЙСАН БОЛ ОДОО 100 МЯНГА ОРЧИМ ТӨГРӨГ  ТӨЛЖ БАЙГАА"-

Тэрбээр хотоос зайдуу амьдардаг учир тог тасрах, хязгаарлах гэх мэт асуудлууд бараг л өдөр болгон тохиолддог байжээ. Анх байшингаа барихдаа шалны халаалттай хийсэн бөгөөд өвлийн цагт хэрэв тог тасарвал дулаангүй болох эрсдэл тулгарч байсан учир нарны эрчим хүчээр байшингийнхаа цахилгааны асуудлыг шийдэхээр болж байжээ. Удаан судалсны эцэст 30 орчим сая төгрөгөөр хамгийн чанартай тоног төхөөрөмжүүдийг тавиулсан бөгөөд одоогоор том хэмжээний эвдрэл гэмтэл огт гараагүй байгааг тэрээр тодотгосон юм. 

No description available.

Тэрбээр, "Удаан хугацаанд судалсны эцэст Хятадын "Huawei" брэндийн нарны эрчим хүчний төхөөрөмжүүд хамгийн чанартай юм байна гэж дүгнээд анх тавиулж байсан. Одоог хүртэл томоохон эвдрэл гэмтэл гараагүй байна.

Манай монголчууд нарны эрчим хүч тавина гээд ямар ч судалгаагүйгээр Эрээнээс хямдхан төхөөрөмж оруулж ирээд тавьчихдаг. Тэр нь мэдээж ямар нэгэн баталгаа гэх зүйлс байхгүй учраас амархан эвдэрдэг.

Буцаад эвдэрсэн төхөөрөмжөө засуулах газар олддоггүй. Ингээд өөрсдөө хамгийн хямдхан, чанаргүй төхөөрөмж авч тавьчхаад "Нарны эрчим худлаа, хэрэггүй" гэж их ярьдаг. "Харамч хүн хоёр дахин төлдөг" гэх үг байдаг шүү дээ. Нэгэнт нарны эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдэх гэж байгаа бол чанартайг тавиулчихвал дараа нь санаа амар байдаг" гэв.  

No description available.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө