Украинд пуужингийн технологи өгсөн Их Британи, Франц улсуудыг Оросын эрх баригчид сүрдүүлэв

Украинд пуужингийн технологи өгсөн Их Британи, Франц улсуудыг Оросын эрх баригчид сүрдүүлэв

Киевт айлчилсан Их Британийн ерөнхий сайд Энди Бурнхэм, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар Даваа гарагт Их Британи улс ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх чадвартай “Storm Shadow” далавчит пуужингийнхаа нууц технологид нэвтрэх эрхийг Украин улсад өгөх болсноо зарласан. Уг пуужинг хамтран бүтээсэн Франц улс өөрийн зүгээс үйлдвэрлэх зөвшөөрлийг хэдийнээ Украинд олгоод байгаа.

 
Тэгвэл ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр ийм алхам хийснээрээ Их Британи, Франц улсууд “галаар тоглож” байгааг анхааруулжээ. Тэрбээр Британийн пуужингаар Украины тал Оросын нутаг дэвсгэрт довтолбол хариуд нь Орос улс Украины дотор болон гадна байгаа Британийн цэргийн байнуудад довтлох боломжтойг анхааруулсан байна. Захарова бас Украины талаарх дайсагнасан байр сууринаасаа татгалзахыг Их Британийн эрх баригчдад уриалжээ.

Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн тамгын газрын дарга Кирило Буданов дайныг дуусгах асуудлаар Украин, Оросын төлөөлөгчдийн уулзалт ирэх сард зохион байгуулагдаж, үүнд АНУ-ын тал оролцож магадгүйг мэдэгдсэн байна. “Бид Америкийн төлөөлөгчдийг оролцуулах хүсэлтэй байна. Бид тэдэнгүйгээр уулзах боломжгүй” гэж Буданов хэвлэлд ярихдаа хэлжээ. Хамгийн сүүлийн гурван талт уулзалт энэ оны хоёрдугаар сард зохион байгуулагдаж байсан юм. Түүнээс хойш Украин, Оросын талууд зөвхөн АНУ-ын төлөөлөгчидтэй тус тусдаа уулзаж байжээ.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө