Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор автомашины дугаарын хязгаарлалтад зохицуулалт хийхээр болжээ.
Нийслэлд хэрэгжиж буй тэгш, сондгой дугаараар зорчуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилж байгаа билээ. Уг зохицуулалтын хүрээнд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилж, 07:00-21:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж байгаа. Харин есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины улсын дугаараар тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд бүх автомашин замын хөдөлгөөнд оролцохоор болжээ.