Монголын баг "Дэлхий судлалын олимпиад"-аас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ

Монголын баг "Дэлхий судлалын олимпиад"-аас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын баг Италийн Турин хотод наймдугаар сарын 20-27-нд зохион байгуулагдсан Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад амжилттай оролцож нийт 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.

Бие даасан төрөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын сурагч Т.Ирмүүнжаргал хүрэл медаль хүртсэн бол “Earth System Project” багийн төрөлд Монгол Тэмүүлэл олон улсын сургуулийн сурагч Б.Бүрэнжаргал мөнгө, Монгол Билиг Оюун олон улсын сургуулийн сурагч Б.Есүй-Үжин, Сэлбэ олон улсын сургуулийн сурагч О.Анар нар хүрэл медаль хүртжээ. Харин “International Team Fieldwork Investigation” судалгааны ажлын төрөлд Б.Есүй-Үжин алтан медаль, О.Анар, Т.Ирмүүнжаргал нар мөнгөн медаль, Б.Бүрэнжаргал хүрэл медаль хүртсэн байна.