Гандантэгчинлэн хийд Балбад амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийллээ

Гандантэгчинлэн хийд Балбад амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийллээ

Балба болон Төвөдийн хил дээр болсон хүчтэй үерийн улмаас 400 гаруй хүн амь үрэгдсэн.

Үерийн улмаас амиа алдагсдад зориулж Гандантэгчинлэн хийдийн цахим хуудаснаа "Шашин соёлын найрсаг харилцаат Балба Улсад тохиолдсон байгалийн гамшгийн улмаас олон хүний алтан амь нас эрсдэж, ард иргэд орон гэр, эд хөрөнгөөрөө хохирон, нөхөж баршгүй гарз тохиолоо. Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн нийт лам хувраг, сүсэгтэн олны нэрийн өмнөөс  гүн эмгэнэл илэрхийлж байна. Балба улсын ард түмэн энэхүү хүнд бэрх цаг үеийг эв нэгдэл, итгэл найдвар, тэсвэр хатуужлаар даван туулна гэдэгт итгэлтэй байна.

Гамшигт нэрвэгдэж амь насаа алдсан хүмүүсийн хойдын буянд зориулан ном хурж, тэднийг амгалан төрөлд төрөх болтугай хэмээн чин сэтгэлээсээ залбирмуй" хэмээн нийтэлжээ.