АНУ-д зэвсэглэсэн иргэд хөл хориог эсэргүүцэн жагсжээ

АНУ-д зэвсэглэсэн иргэд хөл хориог эсэргүүцэн жагсжээ

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Хойд Каролина мужид байрлах Роли хотын төвөөр зэвсэглэсэн эсэргүүцэгчид үйлчилгээний газруудаар явж буй зургууд цахим орчинд тархжээ.

The News & Observer-ийн фото сэтгүүлч Травис Лонг буу, гар буу, AT-4 танкны эсрэг пуужингаар зэвсэглэсэн эсэргүүцэгчидтэй хачиртай талхны газар захиалга өгч байх үед таарч, зургийг нь даран өөрийн твиттертээ жиргэжээ.

Жагсагчид нэг шат зөөллөөд байсан хөл хориог эсэргүүцэж,  бүр мөсөн цуцлахыг шаардаж байгаа талаар The News & Observer мэдээлэв.