Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +19...+21 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.