БНСУ-ын Засгийн газар сургуулийн үйл ажиллагааг нээх шийдвэрээ хойшлууллаа

БНСУ-ын Засгийн газар сургуулийн үйл ажиллагааг нээх шийдвэрээ хойшлууллаа

БНСУ-ын Боловсролын яамнаас бүх цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн үйл ажиллааг даваа гаригт эхлүүлэх байснаа хойшлуулжээ.

Тодруулбал, Сөүл хотын Итаевон дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хэд хэдэн шөнийн цэнгээний газруудад коронавирусийн халдвар дэгдсэн учир дээрх үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хойшлуулахыг тушаал гаргасан байна.

Тавдугаар сарын 20-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна.

Боловсролын дэд сайд Пак Баегом "Эрүүл мэндийн байгууллагуудтай нарийн зөвлөлдсөний дараа боловсролын яам ахлах ангийн сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс анги танхимд өвчлөл тархахаас сэргийлж сургуулийн нээлтийг хойшлуулах шийдвэр гаргалаа" хэмээн мэдэгдсэн байна.

Дээрх яамны шийдвэр нь онлайн хичээлд хамрагдаж байгаа ахлах сургуулийн сурагчид энэ лхагва гаригт анги танхимдаа буцаж орохоос хоёр хоногийн өмнө гарж буй юм.