Амны хаалтгүй иргэд Сөүлийн метроны буудлаар үйлчлүүлэх боломжгүй болно

Амны хаалтгүй иргэд Сөүлийн метроны буудлаар үйлчлүүлэх боломжгүй болно

Тавдугаар сарын 13-наас эхлэн Сөүлийн метроны буудлуудын оргил цагаар иргэд амны хаалт зүүж үйлчлүүлэх шаардлагатай болно гэж KoreaTimes мэдээллээ.

Тодруулбал, Сөүл хотын захиргаанаас даваа гаригт хийсэн мэдээлэлд амны хаалт өмсөөгүй хүмүүс метроны тасалбар худалдан авах боломжгүй гэжээ.

Тэдгээр иргэд амны хаалтыг автомат машин эсвэл дэлгүүрээс худалдан авах боломжтой аж.

Энэхүү шинэ дүрэм 100 ба түүнээс дээш хүний багтаамжтай метронд 150-с дээш зорчигчтой байх үед хэрэгжинэ. Энэ нь Сөүлийн ихэнх галт тэрэгний хувьд бараг үргэлж тохиолддог тохиолдол бөгөөд өглөөний 7-9 ба оройн 6-8 цагт тохиолддог аж.