Балба, Төвдөд болсон гамшгийн үеэр 600 гаруй ажилчин хонгилд гацсан байж болзошгүй байна

Балба, Төвдөд болсон гамшгийн үеэр 600 гаруй ажилчин хонгилд гацсан байж болзошгүй байна

Балба, Төвдийн хилийн бүсэд болсон хүчтэй үер, гамшгийн дараа усан цахилгаан станцын газар доорх хонгилд 600 гаруй ажилчин гацсан байж болзошгүй байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж эхлээд байна.

Тэгвэл аврах багийнхан Тришули голын дагуух усан цахилгаан станцын байгууламжид хүрэхийн тулд уулын нуранги, асар том хад чулууг тэсэлж, хонгил руу агаар шахах ажиллагаа явуулж байгаа аж. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам ажилчдыг амьд олох найдвар улам багасч байгаа талаар тэдний ар гэрийнхэн санаа зовниж байгаа ажээ. 

Учир нь гамшгийн үеэр газар доорх хонгилууд болон байгууламжуудын байршлыг тогтоох нь маш хүндрэлтэй болсон бөгөөд Австралийн инженер Арнольд Дикс нөхцөл байдлыг “сарны гадаргуу шиг бүх зүйл өөрчлөгдсөн” хэмээн дүрсэлжээ.

Балбын эрх баригчдын мэдээлснээр үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 939-д хүрч, 3,900 гаруй хүн сураггүй хэвээр байна. Сураггүй алга болсон хүмүүсийн дунд усан цахилгаан станцын олон ажилчин байгаа бөгөөд аврах ажиллагаанд Балба, Хятадын цэргийнхэн болон Энэтхэг, Өмнөд Солонгос, Австралийн мэргэжилтнүүд оролцож байна. Мөн үерийн улмаас Балбын усан цахилгаан станцын дор хаяж 11 төсөл эвдэрсэн гэж мэдээлжээ. Аврагчид хонгилд гацсан хүмүүс амьд байгаа эсэхийг тогтоохоор цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа бол ар гэрийнхэн нь аврах ажиллагааг эрчимжүүлэхийг шаардаж, ойр дотны хүмүүсээ эсэн мэнд олдохыг тэсэн ядан хүлээж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө