Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-нд эхэлнэ

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-нд эхэлнэ

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль дөрвөн улирлаар хичээллэж эхэлсэн. 

Ингэснээр нийслэл орон нутгийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлж, тав хоног амрах юм.