Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, нэг хүн автамашины эд ангид хавчуулагджээ.
Энэ тухай дуудлага өчигдөр /2026.08.31/ 07:58 цагт холбогдох байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очжээ. Ингэхэд Орхон аймгаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Alphard” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, иргэн С/37 настай, эмэгтэй/-ийн баруун гар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Албан хаагчид эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэдгийг ОБЕГ мэдээллээ.