Төрсөн эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөлд  6243 иргэн гарын үсэг зуржээ

Төрсөн эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөлд 6243 иргэн гарын үсэг зуржээ

Хүүхдээ төрүүлэн гэртээ байгаа ээжүүдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлөлтийг хүүхэд нь гурван нас хүртэл хойшлуулах, эсхүл зөвхөн хүү төлөх нөхцөлөөр хугацааг сунгах боломжийг бүрдүүлэх нийтийн өргөдлийг О.Энхболор санаачилжээ. Уг өргөдөл 100 мянган гарын үсэгт хүрвэл холбогдох байнгын хороогоор хэлэлцэх юм.

Өргөдөл санаачилсан шалтгаанаа "Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд 3 нас хүртэл нь нь хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох. Монголд зээлгүй хүн байхгүй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтнаас чөлөөлж, үр хүүхдээ тайван өсгөх боломжоор хангах" хэмээн тайлбарласан байна. 

Энэхүү өргөдлийг наймдугаар сарын 17-ны өдөр санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар /2026.09.01/ 6243 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна.