Сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсан гэх Вьетнамчуудад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсан гэх Вьетнамчуудад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Вьетнам засварын газрын ажилчид хууль бусаар "мөс" гэх сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсан гэх хэрэгт холбогджээ. 

Тодруулбал, Бүгд Найрамдах Вьетнам Улсын иргэн Х.. М.. Л.. нь 2026 оны дөрөвдүгээр сард ... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Вьетнам засварын газарт метамфетамины агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх хэрэгт холбогдсон бөгөөд тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.