Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. Хичээлийн шинэ жилийн баярын өдөр. Эл өдөртэй холбоотойгоор Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүллээ.
Тэрбээр
"Лавайн дууг үлээж номын эгшиг дуурсгаснаар
Лус тэнгэрүүд нь баясаж нартай хур орсноор
Багш дээдэс морилж буяны чуулган бүрдсэнээр
Богд дээдсийн хичээлийн шинэ жил бэлгэ дэмбэрэл дүүрэн эхэллээ.
Эвт Монголын оройн дээд Очирдара Богд Гэгээндээ
Эрдэм мэдлэгийн ундарга болсон оюуны гэгээ багш нартаа
Эх орны ирээдүй болсон энхрий бяцхан үрсдээ
Эгэлгүй оюуны далайд шамдан хичээх оюутнууддаа
Энэрэл хайраар өлгийдөн байдаг эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Бурханы шашны зөв сэтгэлийн боловсролыг суурилж, бусдад туслах бодь сэтгэлээр нөхөр хийх эрдэм мэдлэгийн үрийг бидний оюун сэтгэлд хайрлан суулгаж, үлгэрлэн үзүүлэгч бүх сурган хүмүүжүүлэгч нарын номын үйлс зүг бүртээ дэлгэрэхийн ерөөлийг өргөе өө" хэмээжээ.