Есдүгээр сард ихэнх нутгаар температур дунджийн орчим байна

Есдүгээр сард ихэнх нутгаар температур дунджийн орчим байна

Цаг уурын байгууллагын мэдээлснээр есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Харин баруун өмнөд нутгаар дунджаас дулаан, төв болон зүүн аймгийн зарим нутгаар сэрүүн байх төлөвтэй. Хур тунадас баруун өмнөд хэсгээр бага, төв болон зүүн аймгуудаар ахиу орох төлөвтэй байна.

Өдөртөө дулаан байх ч шөнөдөө температур огцом буурч, уулархаг нутгаар нойтон цас, газар тариалангийн бүс нутгаар хяруу болон цочир хүйтрэлт олон жилийн дунджаас эрт ажиглагдах магадлалтай. Иймд малчид өвөлжилтийн бэлтгэлээ эрт хангаж, хадлан тэжээлээ бэлтгэх, тариаланчид ургац хураалтыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, хяруу, хүйтрэлтээс ургацаа хамгаалахыг зөвлөж байна. Иргэд, байгууллагууд богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглах шаардлагатай. Баруун болон говийн нутгаар зарим үед салхи ширүүсэж, шороон шуурга шуурах, төв болон зүүн аймгуудад бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.