Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 2-нд хуралдахгүй.

Тодруулбал, Засгийн газрын хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог ч энэ удаад Засгийн газрын гишүүдийн гадаад томилолттой холбоотойгоор өнжиж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Н.Учрал есдүгээр сарын 1-4-нд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүлийн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын хуралдаанд оролцох айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын зарим гишүүн багтсан юм.