СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэд мал мөргөж, жолооч нь гэмтсэн зам тээврийн осол гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэд мал мөргөж, жолооч нь гэмтсэн зам тээврийн осол гарчээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.09.01/ иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota Land” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч зам дээр гарч ирсэн таван тооны адууг мөргөж, улмаар жолооч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тус хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шалгаж, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, мал, амьтан замд гарч болзошгүй хэсэгт тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, анхаарал болгоомжтой зорчино уу.