Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн мэдээг гаргажээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 18-31-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас яаралтай тусламж, үйлчилгээ авсан 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 56 хувь нь эрэгтэй, 44 хувь нь эмэгтэй бөгөөд насны хувьд 18-аас дээш насныхан ихэнх хувийг эзэлжээ.
Тохиолдлыг дүүргээр нь авч үзвэл:
- Сонгинохайрхан дүүрэг – 7
- Чингэлтэй дүүрэг – 5
- Баянгол дүүрэг – 4
- Хан-Уул дүүрэг – 1
- Баянзүрх дүүрэг – 1
- Сүхбаатар дүүрэг – 0
- Налайх дүүрэг – 0 тохиолдол бүртгэгдсэн байна.
НЭМҮТ-өөс иргэдийг угаарын хийн хордлогоос сэргийлж, яндангаа тогтмол шалгах, гэр байшиндаа агаар сэлгэлтийг сайтар хийх, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангах зэргээр өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг зөвлөжээ.
