Путины хэвлэлийн төлөөлөгч коронавирусийн халдвар авчээ

Путины хэвлэлийн төлөөлөгч коронавирусийн халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков коронавирусээр халдварлажээ. “Тийм ээ, би халдвар авсан. Эмчлүүлж байна” гэж тэрбээр түүнээс үнэхээр коронавирус илэрсэн эсэх талаарх асуултад хариулахдаа хэлсэн байна. Кремлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Песков эмнэлэгт байгаа аж.

ОХУ-ын төрийн тэргүүнтэй сар гаруйн өмнө дам уулзсан гэж Песков ТАСС агентлагт мэдээлжээ.

Урьд нь ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Барилгын сайд Владимир Якушев, Соёлын сайд Ольга Любимова нараас коронавирус илэрсэн билээ. Мишустин дөрөвдүгээр сарын 30-наас хойш эмнэлэгт эмч нарын хяналтад байгаа юм. Эмч нарын мэдээлснээр, түүний биеийн байдал хэвийн байгаа аж.

Эх сурвалж:TASS агентлаг