Д.Нарангэрэл: Гадаадад манай улсын 30 гаруй иргэн коронавирусээр өвчилсөн мэдээлэл байна

Д.Нарангэрэл: Гадаадад манай улсын 30 гаруй иргэн коронавирусээр өвчилсөн мэдээлэл байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл гадаад улсад коронавирусийн халдвар авсан монгол иргэдийн талаар мэдэээлэл өглөө.

Тэрээр "Гадаад манай улсын 30 гаруй иргэн коронавирус халдвар авсан мэдээлэл байна. Үүнээс 13 хүн эдгэж, хэвийн амьдралдаа орсон. Дээрх иргэд ихэнн нь гэрийн тусгаарлалт, хөл хорионд байна. 

Эрүүл мэндийн яаманд ирсэн мэдээллээр ОХУ-д таван хүн коронавирусээр өвчилсөн талаар мэдээлэл байна" гэв.