Хорио цээрийн үед  хэт чөлөөтэй байсан Европын зарим орнуудыг ДЭМБ-аас шүүмжиллээ

Хорио цээрийн үед хэт чөлөөтэй байсан Европын зарим орнуудыг ДЭМБ-аас шүүмжиллээ

Швед, ОХУ зэрэг зарим Европын орнууд өнгөрсөн Даваа гаригаас эхлэн хорио цээрийн дэглэмээс татгалзаад байгаа билээ. Энэ нь цар тахлын үед сүргийн дархлааг бий болгох зорилготойгоос гадна эдийн засгийн байдлаа дэмжих явдал гэж тухайн улсын удирдагчид үзэж байгаа юм.

Тэгвэл,  ДЭМБ-аас энэхүү шийдвэрийг шүүмжлээд байгаа бөгөөд цар тахлын үед хэт чөлөөтэй, анхаарал болгоомжгүй байх нь цаашид байдлыг  улам хүндрэлтэй болгоно гэж үзэж байна.  

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 4,3 сая хүн  коронавирусийн халдвар авч, 292 мянган хүн нас барсан бол 1,5 сая хүн эдгэрээд байна.