ОХУ-ын сурдаг сонсогчид цэргийн онгоцоор эх орондоо иржээ

ОХУ-ын сурдаг сонсогчид цэргийн онгоцоор эх орондоо иржээ

ОХУ-ын Цэргийн сургуульд суралцдаг 346 сонсогч эх орондоо өнөөдөр ирлээ. Цэргийн тусгай гурван онгоц өнөөдөр 13.30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.

Учир нь Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өмнө нь ОХУ-ын Цэргийн сургуульд суралцдаг монгол сонсогчдыг эх орондоо ирэхэд нь тусалцаа үзүүлэхийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүссэн. Ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэг хүсэлт тавьж байсан нь ийн ажил хэрэг болсон байна.