Б.Даваадалай: Баялгийг урт хугацааны үнэ цэнтэй хөрөнгө болгох чиглэлээр ажиллаж байна

Б.Даваадалай: Баялгийг урт хугацааны үнэ цэнтэй хөрөнгө болгох чиглэлээр ажиллаж байна

 “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Mining Week-MinePro 2026” арга хэмжээний хүрээнд “Дэлхийн эрчим хүчний шилжилт – Ногоон шилжилт ба эрдэс баялгийн хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэгт оролцлоо.

Эрдэс баялгийн салбараас бий болж буй өгөөжийг өнөөгийн хэрэглээнд зарцуулахаар хязгаарлагдахгүй хуримтлал, хөрөнгө оруулалтаар дамжуулан ирээдүйн үнэ цэнтэй хөрөнгө болгон өсгөх Үндэсний баялгийн сангийн зорилгын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.

Байгалийн баялгийн орлогыг эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэржилт, чухал ашигт малтмал, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл болон экспортын шинэ боломжийг бий болгох урт хугацааны хөрөнгө оруулалтад чиглүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.

Төр бүх төслийг дангаараа санхүүжүүлэх бус хувийн хэвшил болон стратегийн хөрөнгө оруулагчдыг татах нь чухал. Тиймээс Засгийн газар “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК дэлхийд тэргүүлэгч хөрөнгийн удирдлагын компаниудтай хамтын ажиллагааг идэвхжүүлж буй.

Энэ хүрээнд олон улсын туршлага, мэргэжлийн хөрөнгө оруулалтын чадавхыг Монгол Улсын баялгийн сангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна.

“Mining week-MinerPro 2026” үргэлжилж байна.