Хүний амь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ

Хүний амь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагад 2026 оны 10 дугаар сарын 29-ний 19:00  цаг орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х бусдын амь нас хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байна. Улмаар иргэн Х-гийн хүүхдүүд хэргийг нуун дарагдуулж, хаацайлсан болох нь тогтоогджээ.  Гэмт этгээдийг 10 дугаар сарын 30-ны шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс сатуулсан байна. Уг этгээд нь амиа хорлох зорилгоор үдээс, хутга зэрэг биедээ авч явж байсныг таслан зогсоож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.