Камерын өмнө хүн загнадаг “популизм” Орхон аймгийн Засаг даргад халджээ

Камерын өмнө хүн загнадаг “популизм” Орхон аймгийн Засаг даргад халджээ

Агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдийг бид нэлээд хэдийг нэрлэчихэж чадна. Харин эдгээр өвчнүүдийн муу тал нь эдгэрсэн ч хүнээс хүнд дамжин үргэлжилсээр байдаг муу талтай. Өмнөх зарим эрх мэдэлтнүүдийн камерын өмнө хүн загнадаг, олон нийтийн өмнө гэнэт туслахууддаа үүрэг даалгавар өгөөд эхэлдэг, цахим хуудсаараа шууд дамжуулахгүй л бол "ажлаа хийж чаддаггүй" байсан хэв маяг орон нутгийн удирдлагуудын дунд хадгалагдан үлджээ.

Тухайлбал, өнгөрсөн хавар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нэг хэсэг "попрох" ажлаараа толгой цохиж байсан бол сүүлийн үед түүний араас Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нэгдлээ. Хамгийн сүүлд тэрбээр Улсын комиссын гишүүд болон болон бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй компаниудад "Сануулаад л байгаа шүү. Улсын комиссынхон ямар нэгэн зүйлд автаад байв аа. Байгаа юмыг байгаагаар нь хүлээж авч, чанартай бүтээн байгуулалт хүлээж аваарай. Ажил гүйцэтгэж буй компаниуд тос усаараа ялгараад байна шүү" хэмээн Засаг даргын шуурхай дээрээ сануулсан нь шүүмжлэл дагуулаад буй.  Үүнийг нутгийн иргэд нь түүний бичлэгэн доор "Энэ амьтны үгэнд ордог хүн байна уу", "Анхааруулаад л байдаг дийлддэггүй албан тушаалтнууд вэ" хэмээн "ёжилсон" байгаагаас түүнийг орон нутгийнхаа иргэдийн дунд ямар хэмжээний нэр хүндтэй хүн бэ гэдэг нь харагдаж байгаа юм.   

ВИДЕО: