Соёлын дэд сайд асан Г.Дашням "Үл таних өвөрмонгол эрэгтэй гэр рүү нь дайрч халдахыг завдсан гэх утгатай мэдээллийг өнөөдөр /2026.09.17/ цахим сүлжээндээ нийтэлсэн.
Тэрбээр цагдаа нар нэгэн иргэнийг автомашины өмнө баривчилж буй бололтой бичлэгийг "Гэгээн цагаан өглөө манай гэр лүү эхнэр хүүхдүүд байхад, амьдралдаа харж байгаагүй хутгатай өвөр монгол этгээд дайрч халдахыг завдах нь юу гэсэн үг вэ" гэх тайлбартайгаар нийтэлсэн нь олны анхаарлыг татсан.
ВИДЕО:
Тэгвэл Соёлын дэд сайд асан Г.Дашнямын гэрт үл таних этгээд нэвтэрч, халдахыг завдсан гэх мэдээллийг холбогдох албаныхан шалгаж байгаа аж.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Дашнямыг замын хөдөлгөөнд оролцож байх үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсан БНХАУ-ын иргэн байх магадлалтай эрэгтэй тээврийн хэрэгслийг нь мөргөж, зам тээврийн осол гаргасан аж. Улмаар тухайн иргэдийн хооронд маргаан үүссэн гэх мэдээлэл байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.