Оросын холбооны улсын нутаг, Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд /2026.09.08/-ны 21:29 цагт сансрын хиймэл дагуулын мэдээгээр илэрсэн түймэр энэ сарын 15-ны өдрийн 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд хил давж орж ирсэн байна.
Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн дугаар анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч, нийт 36 алба хаагч ажиллаж байгаа аж.
ВИДЕО: