Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд “Монголын төмөр зам”-ын дарга 10 сая төгрөг шилжүүлсэн" гэх агуулга бүхий ёс суртахуунгүй бичлэг цацагдсан. Улмаар тухайн бичлэгт гарсан "10 сая төгрөг шилжүүлсэн" дарга нь “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон байсан гэх таамаг бүхий мэдээлэл гарах болсон.
ВИДЕО:
Тэгвэл энэ талаар “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон, "Бичлэг дээр шал ондоо хүн байхад л хоолой нь адилхан байна гэж гүтгэж байна. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Тэр бичлэг цацагдсан өдөр гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарсан. Орж гарч байгаа, хэзээ ирсэн эсэх, хаана очсон бүх үйл явдал камераар нотлогдоно. Үүнийгээ цагдаагийн байгууллагад өгнө. Би тэр бичлэг цацсан эмэгтэйг огт танихгүй. Би цахим сүлжээнд яваа мэдээлэлтэй огт холбоогүй. Хэдийгээр энэ үйлдэлд би оролцоогүй ч гэсэн манай гэр бүлийн хувьд маш хүнд байна. Эхнэр маань жирэмсэн үед намайг зориуд, зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Миний салбартаа ажиллах нэр хүнд ч хэцүү болж байна. Надад 10 сая төгрөг байхгүй” гэлээ.