Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны аравдугаар сарын 18-19-ний өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс
Нийслэлд:
- Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт-2 дуудлага, мэдээлэл,
Орон нутагт:
- Увс аймаг-1,
- Хөвсгөл аймаг-10,
- Хэнтий аймаг-2,
- Завхан аймаг-1 буюу нийт 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан, 2 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан. Эдгээрээс нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн 4 дуудлага мэдээлэл батлагдаагүй байна.