Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан аравдугаар сарын 26-нд болно

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан аравдугаар сарын 26-нд болно

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан аравдугаар сарын 26-нд болно.

Тодруулбал, тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэгт заасан “... түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, ...” гэсэн зохицуулалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 09:30 цагт Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.

Ташрамд дурдахада, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг