УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.10.20/ ээлжит хурлаа хийж байна.
Бүлгийн хурлаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Төрмөнхийг бүлгийн Ажлын албаны даргаар томиллоо.
Тэрбээр,
- 2011 онд Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.
- 2011–2012 онд Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан.
- 2012–2016 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга.
- 2013–2017 онд Тосонцэнгэл сумын Ардчилсан намын дарга.
- 2016–2017 онд Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга.
- 2017–2018 онд Завхан аймгийн Засаг даргын зөвлөх.
- 2018–2023 онд Завхан аймгийн Ардчилсан намын дэд дарга.
- 2019–2020 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч.
- 2023–2026 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга.
- 2023–2026 онд Завхан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга.
- 2012–2028 онд Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дөрвөн удаа дараалан сонгогдсон.
- 2026 оноос Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.