500 гаруй цагдаагийн алба хаагч гэмтэж, нэг хүн амь үрэгдээд байгаа Францад болж буй жагсаал анх Засгийн газар төсвөө танах зорилгоор боловсролын салбарын санхүүжилтийг бууруулах шийдвэр гаргасан нь тус улсад сурагч, оюутнуудын бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал болж эхэлсэн байдаг.
ВИДЕО:
Харин тус жагсаал өргөжиж амьжиргааны өртгийн өсөлт, төрийн үйлчилгээний чанарт сэтгэл дундуур байгаа иргэд нэгдсэн. Францын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, Парис хотод болсон жагсаалын үеэр нэг хүн зүрх нь зогссоны улмаас нас барж, улс даяар 1,800 орчим хүнийг баривчилжээ. Мөн 500 гаруй цагдаагийн алба хаагч гэмтсэн байна. Тус улсын олон арван хотод хагас сая гаруй хүн жагсаалд оролцсон гэв.
Мөн Парис, Марсель, Лион, Бордо болон бусад хотод жагсаалын үеэр зарим бүлэг этгээд дэлгүүрүүдийг дээрэмдэж, нийтийн барилга байгууламжийг эвдэн сүйтгэн бөгөөд Лимож хотын 143 жилийн түүхтэй хотын захиргааны байр галд өртөж, барилгын зарим хэсэг ихээхэн сүйдсэн байна. Францын Carrefour компанийн гүйцэтгэх захирал Александер Бомпар BFMTV телевизэд өгсөн ярилцлагадаа, "Компанийн 50 дэлгүүр эвдэрч гэмтсэнээс 20 нь дээрэмдүүлсэн. Учирсан хохирол хэдэн арван сая еврогоор хэмжигдэж болзошгүй" гэжээ.