Ч.Лодойсамбуу: АТГ-ын даргыг УИХ-аас томилбол улс төрийн нөлөөнд орно гэж дүгнэсэн Засгийн газар ичих хэрэгтэй

Ч.Лодойсамбуу: АТГ-ын даргыг УИХ-аас томилбол улс төрийн нөлөөнд орно гэж дүгнэсэн Засгийн газар ичих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. 

Энэхүү хуулийн төслийн гол агуулга нь "Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу ялсан намын томилох санал гаргаж байгаа нь авлигатай хийх тэмцлийг улс төрийн зэвсэг болгоод байгаа учир УИХ таван нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан хүнийг АТГ-ын даргаар томилъё" аж. Тэгвэл үүнтэй холбоотой хариу нь өчигдөр Ч.Лодойсамбуу гишүүнд ирсэн талаар тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.Үүнд "Хэрвээ энэ хуулийг баталвал АТГ-ын улс төрийн нөлөөнөөс ангид байх баталгаа суларна" гэсэн хариу иржээ.  УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Одоо улс төрийн нөлөөнөөс ангид сайхан байгаа гэж дүгнэж байна шүү дээ. Үүнээс илүү тэнэг хариу гэж юу байх вэ. Ийм дүгнэлт явуулахаасаа Засгийн газар ичих хэрэгтэй" гэлээ. 

ВИДЕО: