Баян-Өлгий аймгийн Бугат сумын малчин айлын хашаа руу баавгай дайрч, 60 гаруй мал барьсан тухай мэдээлэл цахим орчинд тавигдаад буй.
Энэ талаар БОУАӨЯ-наас тодруулахад "Баян-Өлгийн аймгийн Бугат суманд аравдугаар сарын 30-нд айлын хашаа руу баавгай дайрч нийт 63 тооны мал барьжээ. Тус баавгайн халдлагад хүн гэмтээгүй бөгөөд баавгайг устгаж аюулгүй болгосон" хэмээн мэдээллээ.