МАН-ын 36 дугаар бага хурал энэ сарын 7-нд хуралдах товтой байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэдээлэхдээ, бага хурлын 489 төлөөлөгчийг есөн дүүрэг болон хороодын намын дарга нарын дунд зохион байгуулсан хурлуудаар өнгөрсөн долоо хоногт бүрдүүлж дууссан. Энэ удаагийн хурлаар намын дарга, дэд дарга, тэргүүлэгчдийн асуудал болон намын хорооны тоог хэлэлцэн шийдвэрлэх байх хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Нийслэлийн МАН-ын даргад Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаагаа хэллээ. Түүний тайлбарласнаар, МАН-ын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайдаар ажиллахаар заасан байдаг бөгөөд үүнтэй адил аймаг, нийслэлийн намын дарга нар тухайн шатны Засаг даргаар ажиллах зохицуулалттай аж.