АНУ-ын Төрийн департамент Украины засгийн газар агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийн PAC-3 пуужин 500 ширхгийг худалдан авах хүсэлт гаргасныг нь хүлээн авч буйгаа мэдэгджээ.
Талуудын худалдах-худалдан авах гэрээний өртөг 2.1 тэрбум ам.доллар байх бөгөөд уг өртгийг бүхэлд нь Украины түнш орнууд даах аж. Украины эрх баригчид Киевт Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд үзүүлэх ОХУ-ын цохилтуудаас хамгаалахад чухал ач холбогдолтой Patriot системийн пуужингийн нөөц хангалтгүй байгаа талаар сүүлийн хэдэн сарын турш ярьсаар байгаа билээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн мэдээлснээр Киев өнөөдрийн байдлаар барууны түнш орнуудаасаа сард дөнгөж 12 пуужин л авч байгаа аж.