Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын 11 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 1, Онгоц одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:50-17:22.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.