Өнгөрсөн шөнө нийт 114 өрхөөс угаарын хий өссөн дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Өнгөрсөн шөнө нийт 114 өрхөөс угаарын хий өссөн дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Нийслэл хотын гэр хорооллын айл өрхөөс 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 81 өрхөөс угаарын хий өссөн тухай мэдээлэл бүртгэгдж байсан. 

Харин өнгөрсөн шөнө түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс мэдээлснээр нэгдсэн хяналтын төвд  нийт 114 өрхөөс угаарын хий өссөн тухай мэдээлэл ирж, 342 иргэний эрүүл мэнд, амь насыг аюулаас сэргийлжээ. Иргэд угаарын хийн дуудлага өгөх бол 7011 9410 дугаарын утсанд холбогдох аж.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө