Эрдэнэт хотын "CuMo Arena" цогцолборын нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ бямба гарагт болно

Эрдэнэт хотын "CuMo Arena" цогцолборын нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ бямба гарагт болно

Эрдэнэт хотын “CuMo Arena” цогцолборын албан ёсны нээлт энэ оны арваннэгдүгээр сарын 05-нд болсон.

Тэгвэл “CuMo Arena” цогцолборын албан ёсны нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан Эрдэнэт хотын “CuMo Arena”-д 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14.00 цагт зохион байгуулагдахаар болсон бөгөөд түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвөгт шалгарсан бөх таван сая төгрөгийн бай тус тус хүртэх аж.