ВИДЕО: Баянгол дүүрэгт есөн давхар байрны хоёр айлын тагт шатаж, 20 иргэнийг аюулгүй газарт гаргажээ

ВИДЕО: Баянгол дүүрэгт есөн давхар байрны хоёр айлын тагт шатаж, 20 иргэнийг аюулгүй газарт гаргажээ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамжинд байрлах есөн давхар орон сууцны тав, зургаадугаар давхрын тагтанд гал гарчээ. Тодруулбал, өчигдөр /2026.11.27/ 22:50 цагт тус байрны тав, зургаадугаар давхрын тагт шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

ВИДЕО

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тавдугаар давхрын нэг өрөө байрны 1x1 метрийн хэмжээтэй тагт, мөн зургаадугаар давхрын нэг өрөө байрны 1x1 метрийн хэмжээтэй тагт болон эд зүйлс шатаж байжээ. Алба хаагчид галыг шуурхай унтрааж, утаажилтын бүсээс 15 том хүн, таван хүүхэд буюу нийт 20 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө