“Өвлийн идэш-2026” худалдаагаар 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

“Өвлийн идэш-2026” худалдаагаар 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаагаар малчид, үйлдвэрлэгчид өнөөдрийн байдлаар нийт 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.11.28/ тус худалдаанд оролцож буй малчид, хөдөө аж ахуйн хоршоо, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид болон иргэдтэй уулзаж, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай танилцсан байна.

ВИДЕО: 

 

Тус худалдаанд 20 аймгийн 70 гаруй малчин, хоршоо, аж ахуйн нэгж, иргэн оролцож, лабораторийн шинжилгээгээр хянагдсан, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээ борлуулж байгаа аж. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 169 тонн мах, махан бүтээгдэхүүн, 14 тонн сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ борлуулсан бөгөөд нийт борлуулалтын орлого 6.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Ерөнхий сайд Н.Учрал малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд шууд нийлүүлж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрэх шууд худалдааг өргөжүүлснээр зуучлалын зардлыг бууруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэд гарал үүсэл нь тодорхой, чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдан авах нөхцөл бүрдэхийг онцолжээ.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат худалдааны хугацааг арванхоёрдугаар сарын 1 хүртэл сунгах болсныг мэдээлэв. Цаашид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалтын дэд бүтцийг хөгжүүлж, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийн мэдээллийг бодит цагт авах нэгдсэн цахим систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн 2027 оны нэгдүгээр сарын эхээр Цагаан сарын баярыг угтсан мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин зохион байгуулах юм байна.

 



Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө