Сэтгүүлч Ж.Хашоггийн хүүхдүүд эцгийг нь хөнөөсөн этгээдүүдийг өршөөжээ

Сэтгүүлч Ж.Хашоггийн хүүхдүүд эцгийг нь хөнөөсөн этгээдүүдийг өршөөжээ

Хоёр жилийн өмнө бусдын гарт амиа алдсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн хүүхдүүд эцгийг нь хөнөөсөн алуурчдыг өршөөжээ. Өдгөө мусульманчууд Рамадан сараа тэмдэглэж байгаа юм. 

Энэ цаг үетэй холбогдуулж тэдгээр этгээдүүдийг ийн өргөөсөн талаар Жамаль Хашоггийн хүү өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн байна. Жамаль Хашогги нь 2017 оноос хойш АНУ-д амьдарч байсан юм. Тэрээр нас барах үедээ Туркээр дамжин нутаг буцах гэж байсан гэх мэдээлэл бий. Хэрэг гарах үеэр Жамаль Хашогги Станбул дахь өөрийн улсын ерөнхий консулын газарт ороод сураггүй алга болсон байдаг. 

Хожим тэрээр тус газарт хөнөөгдсөн болсон нь тогтоогдож, Олон улсын хэвлэлүүдийн гол сэдэв болж байсан билээ. 

Саудын Арабын шүүхээс уг хэрэгт буруутган таван хүнд цаазын ял оноож, өөр гурван этгэд өдгөө ч шоронд хоригдож байгаа юм. Жамаль Хашогги нь эрх баригчид дэд сайд болон батлан хамгаалахын сайдын албан тушаал хашдаг угсаа залгамжилсан ханхүү Мохаммед би Салманыг шүүмжилдэг нэгэн байсан гэдэг.