Ким Жон Уны улсынхаа армийн удирдагчдыг “стратегийн хүч”-ээ нэмэгдүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд байх тушаалыг тэрбээр өчигдөр цэргийн командлагчид болон Умард Солонгосын аюулгүй байдлын албаны гишүүд гэх мэт цөөн хүнийг цуглуулж байгаад өгсөн гэж төрийн мэдээллийн KCNA агентлаг мэдээллээ.
Түүний зохион байгуулсан энэ уулзалт нь дайсны зэвсэгт хүчний их, бага заналхийлэл болон түүнийг хэрхэн зохицуулах тал дээр анхаарч, армийн удирдагчид армийн галт зэвсгийн тоог нэмэх, их бууны ангийн чадварыг өсгөх зэрэг асуудлыг хэлэлцэж, илүү хүчирхэг байлдааны арга хэрэгсэлтэй болохыг уриалжээ.
KCNA агентлаг уулзалт болсон цаг, газрыг нууцлан “Уулзалтын үр дүнд Умард Солонгос дайсны цөмийн зэвсгээс хамгаалах талаар шинэ стратеги боловсруулж, зэвсэгт хүчний байгууламжийг өргөжүүлж, хөгжүүлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа” гэж мэдээлэв.
Гэвч Умард Солонгос өөрсдөө энэ оны эхээр богино, дундын зайн хэд хэдэн пуужингийн туршилт хйисэн билээ.
Ийнхүү цэргийн удирдлагуудтайгаа уулзалт зохион байгуулсан болон энэ сарын эхээр үйлдвэрийн нээлтэд оролцсон нь сүүлийн үед түүний эрүүл мэнд, амь настай холбоотой эргэлзээг эцэслэх баталгаа болж байна. Ким Жон Уныг зүрхний хагалгаанд орсон, улмаар үхлийн ирмэг дээр байгаа гэх цуурхал олон мэдээллийн хэрэгслээр тарсан ч баталгаатай эх сурвалжууд түүнийг үгүйсгэж байсан билээ.