ВИДЕО: Германд олон зуун мусульманчууд автомашины зогсоол дээр хоорондын зай барьж мөргөл үйлдэв

ВИДЕО: Германд олон зуун мусульманчууд автомашины зогсоол дээр хоорондын зай барьж мөргөл үйлдэв

Олон зуун исламын шашинтнууд ХБНГУ-д IKEA дэлгүүрийн автомашины зогсоол дээр аюулгүйгээр цугларч, Рамадан сарын сүүлийн мөргөлөө үйлджээ.

Жил бүрийн 13 дэх сарыг залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь махан биеэ тэжээж, юм идэхээс илүү үр дүнтэйд тооцон, мацаг барьснаар нүглээ наминчилж, сайн сайхныг арвижуулна гэж үздэг байна. Хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийж, буяны замыг мөрдлөг болгох нь энэ сарын хамгийн гол заншил. Сарын турш мусульман шашинтнууд өдрийн гэрэлтэй цагаар тамхи татах, архи уух, зугаа цэнгэл хөөх, эр эмийн харилцаанд орох ёсгүй гэж үздэг. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн олон сая исламын шашинтнууд Рамадан сарыг эцэс болгон баяр тэмдэглэж байсан ч коронавирусын улмаас хүмүүсийг олноор цуглахыг хориглоод байсан ч IKEA дэлгүүр хотын төвөөс алслагдмал байрлах салбарынхаа автомашины зогсоолыг ашиглах зөвшөөрөл өгчээ. Ингэснээр тэд хоорондын зай баримтлах дэглэмийг зөрчилгүй мөргөл, залбиралаа үйлдэх боломжтой болжээ.