Твиттер анх удаа Трампын бичсэн зүйл эргэлзээтэй болохыг анхааруулж, эх сурвалжаа нягтлах сануулга гаргажээ

Твиттер анх удаа Трампын бичсэн зүйл эргэлзээтэй болохыг анхааруулж, эх сурвалжаа нягтлах сануулга гаргажээ

Сошиал сүлжээний Твиттер платформ өчигдөр анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бичсэн зүйл эргэлзээтэй болохыг анхааруулж, найдвартай эх сурвалжаас нягталж шалгахыг уншигчдад зөвлөжээ.

Трамп өчигдөр сонгуулийн саналыг шуудангийн хайрцгаар авах шийдлийг шүүмжилж, шуудангийн хайрцгаар санал авах нь хулгай луйварт өртөх боломжтойг анхааруулахдаа Калифорни мужийн захирагчийн шийдвэрийг жишээ болгосон мэдэгдэл твиттер хуудсандаа бичсэн юм.

Үнэндээ Калифорни муж нь сонгуулийн саналыг шуудангаар хүлээж авахыг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын цорын ганц муж биш юм. 

Трампын мэдэгдлийн дор цэнхэр өнгөөр бичигдсэн анхааруулга гарсан байна. 

 

Твиттер компани анх удаа “fact-checking” буюу баримтыг нягталж шалгах анхааруулга гарсан нь энэ юм.  Цаашдаа тус компани коронавирусийн тахалтай холбоотой мэдээллүүдэд ийм шалгалт нэмэхээр ажиллаж байгаа гэжээ.