Н.Учрал: "Хувийн тэтгэвэр"-ийн хуулийг ирэх жил батлуулахаар ажиллана

Н.Учрал: "Хувийн тэтгэвэр"-ийн хуулийг ирэх жил батлуулахаар ажиллана

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. 

МАН сурталчилгааны нээлтээ хийж нэр дэвшигчдэдээ үнэмлэхийг нь албан ёсоор гардууллаа. 

Энэ үеэр Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Учрал "Энэ удаагийн сонгуулийн онцлог нь сая хэрэгжиж эхэлсэн Үндсэн нэмэлт өөрчлөлттэй холбоотой.  Бид багаараа хүчээ нэгтгэж энэ удаагийн сонгуульд оролцоно. Миний хувьд СХД-ийн 27-р тойрогт хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна. Өнгөрсөн хугацаанд СХД-т 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдсэн. Миний сонгогдсон долоо хороонд л гэхэд 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Долоон цэцэрлэг, гурван сургууль, эрчим хүчний ажлууд улс, нийслэлийн төсвөөр хийгдсэн байдаг. Мөн өөрийн санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цэцэрлэг, сувилал байгуулсан.

Өрхийн гишүүн бүртэй тулж ажиллах олон санаачлагуудыг хэрэгжүүлсний үр дүнд ард иргэд өнөөдөр миний ажлын тайланд сэтгэл хангалуун байна. Цаащдаа дүүрэгтээ тогтвортой хөгжлийг бий болгохын тулд хийсэн ажлаа үргэлжлүүлэх, дуусгах шаардлагатай байгаа. Өнгөрсөн хугацаанд 10 ажлын хэсгийг ахалж, 10 хуулийн төсөл санаачилсан байна. Хамгийн сүүлд таван гишүүнтэй хамтран "Хувийн тэтгэвэр"-ийн хуулийг өргөн барьсан.  Ирэх намрын чуулганаар тэтгэврийн хуулийг батлуулах шаардлага үүсэж байгаа. Үүнийг үндэсний баялгийн сантай холбох, иргэд өөрөө баялагтаа эзэн суух, баялгийн хүртээмжийг иргэддээ олгох эрх зүйн зохицуулалтыг тэтгэврийн хууль болон баялгийн зохицуулалтын хуультай уялдуулах шаардлагатай болж байна. Тийм учраас 28 дугаар тойрогт УУХҮСайд Д.Сумьяабазар, П.Анужин нартай нэр дэвшиж, багаараа эдгээр ажлуудыг урагшлуулах боломжийг иргэд сонгогчид олгоно гэдэгт итгэж байна" гэв. 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө